Prime Time лого PRIME TIMEДугуй, сэлбэг хэрэгсэл · 2007 оноос

2007 оноос

Бидний тухай

Прайм тайм ХХК нь Монгол улсын уул уурхай, хүнд даацын тоног төхөөрөмжийн салбарт ханган нийлүүлэлтийн ажлыг 2007 оноос өдийг хүртэл гүйцэтгэж ирсэн ба олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанартай бараа бүтээгдэхүүн, сэлбэг тоног төхөөрөмжийг хэрэглэгчдийнхээ шаардлагад нийцүүлэн хурдан шуурхай, найдвартай нийлүүлдэг.

Бид харилцагч байгууллагуудынхаа техникийн бэлэн байдлыг сайжруулахад шаардлагатай бүх төрлийн дугуйг төлбөрийн уян хатан нөхцөлтэй нийлүүлдэг.

Дадлага туршлага бүхий хамт олон нь харилцагч байгууллагуудынхаа ажлын идэвхтэй цагийг өсгөх, техникийн насжилт, ашиглалтыг нэмэгдүүлэхэд шаардлагатай зөвлөгөө өгч, ажлын талбайтай танилцаж тохирох дугуйг санал болгодог.

Компанийн танилцуулга (PDF нээх)
Байгуулагдсан2007 он
ЧиглэлTBR / OTR дугуй, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт
Зорилтот салбарУул уурхай, хүнд даацын тоног төхөөрөмж
Албан ёсны түншShandong Wanda BOTO Tyre Co., Ltd
Гол харилцагчМАК, Platinum Land, KA Mining, Bayalag Energy, Khan Altai

Үйлчилгээ

Нийлүүлэлтээс гадна техникийн зөвлөгөө

Тохирох дугуй сонгох

Ажлын талбайтай танилцаж, тухайн техник, замын нөхцөлд тохирох дугуйг санал болгоно.

Уян хатан төлбөрийн нөхцөл

Харилцагч байгууллагын хэрэгцээнд тохируулсан төлбөрийн нөхцөлөөр хурдан шуурхай нийлүүлнэ.

Хээний сонголтын зөвлөгөө

Ашиглалтын насжилтыг нэмэгдүүлэх, элэгдлийг багасгах чиглэлээр зөвлөгөө өгнө.